БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Америк эмч нараас эрүүл мэндийн мэргэжлийн дүгнэлт авах

АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нараас өөрт тулгарч буй эрүүл мэндийн асуудалдаа мэргэжлийн дүгнэлт, баталгаажуулах оношилгоог аваарай. Эхлэх үнэ $150.

ЭХЛЭХ
ДЭЛХИЙН ШИЛДЭГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИУДАД БЭЛТГЭГДСЭН ЭМЧ НАР
Stanford, UCSF, Johns Hopkins,  Harvard, Boston University, Columbia, NYU, Cornell, USC, & Yale. 
АМЕРИК ЭМЧ НАРЫГ СОНГОХ ШАЛТГААН

Мэргэшсэн ур чадвар, эрүүл мэндийн цогц мэдлэг

АНУ нь хорт хавдар, цусны эмгэг, зүрх судас гэх мэт анагаах ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн шилдэг мэргэжилтнүүдийн төв бөгөөд АНУ-ын анагаах ухааны боловсролын систем нь гол анхаарлаа мэдлэг туршлага чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төвлөрөн ажилладаг. Эдгээр эмч нар нь мэргэшиж буй салбараа ямагт гүнзгийрүүлэн судалж, тогтмол сорил шалгалтанд хамрагдан, итгэмжлэгдэх шаардлагыг биелүүлж ажилладаг.

Та өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө мөнгө, үнэт цагаа яаран зарцуулахаасаа өмнө ур чавдартай нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт, зөвлөмжийг авах нь оновчтой шийдвэр гаргах нөхцөл болно.

Mederva Health-ийн эмч нар нь өөрийн сонгосон нарийн мэргэжлээ судлан ойлгож мэргэшихийн тулд бүх карьерээ зориулсан шилдэг мэргэжилтнүүд юм.
НЭГ ЧИГЛЭЛЭЭР ГҮНЗГИЙ МЭРГЭШСЭН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР
КАРЬЕРИЙН ТУРШИД БОЛОВСРОЛ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОН ИТГЭМЖЛЭГДЭХ ШААРДЛАГУУДЫГ БИЕЛҮҮЛСЭН
12-ООС ДЭЭШ ЖИЛИЙН ДАДЛАГА ТУРШЛАГА & ГҮНЗГИЙРҮҮЛСЭН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ГҮЙЦЭТГЭСЭН
ДЭЛХИЙН ШИЛДЭГ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИУДАД БЭЛТГЭГДСЭН
МЭРГЭЖЛИЙН  ДҮГНЭЛТИЙГ ХЭЗЭЭ АВАХ НЬ ОНОВЧТОЙ ВЭ

Сэтгэлийн амар амгалангийн төлөө

Эргэлзээтэй оноштой үед
Хөгжиж буй орнуудад эргэлзээтэй оношилгоо гарах нь бага биш тохиолддог. Энэ нь санхүүгийн асуудалтай холбогдож эхлэхээрээ тухайн өвчтөн болон гэр бүлийн хувьд томоохон хүндрэл үүсгэдэг. Энэ тохиолдолд яаран шийдвэр гаргахаасаа өмнө чадварлаг нарийн мэргэжлийн эмчээс баталгаажуулах оношилгоо, зөвлөмж авах нь уг асуудлыг зөв бөгөөд ухаалгаар шийдэх нөхцөл болно.
Хорт хавдар эсвэл зайлшгүй мэс засал шаардлагатай үед
Та хорт хавдар эсвэл зайлшгүй мэс ажилбарт орох шаардлагатай гэх оношийг хүлээн авсан бол дараагийн алхамыг хийхээсээ өмнө өөрийн эрүүл мэнд болон гэр бүлийнхнийхээ төлөө зөв шийдвэр гаргаж буй эсэхээ нягтлахад хэрэг болдог.
Ховор нарийн мэргэжилтний хэрэгцээ тулгамдсан үед
Хөгжиж буй орнуудад ховор нарийн мэргэжлээр өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай эмч нар ховор байдаг учраас гадаадын чадварлаг эмч нарт хандах нь оновчтой байдаг.
ЗАРДЛАА БУУРУУЛЖ, ҮНЭТ ЦАГ ХУГАЦААГАА ХЭМНЭХ

Гадаадад эмчилгээ авахтай харьцуулж үзвэл

Хилийн чанадад эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд та өөрийн эрүүл мэнддээ санаа тавихаас гадна чанартай чанаргүй олон эмнэлэг дундаас өөрт тохирсон эмч мэргэжилтэнг сонгох, цаашлаад аялалын виза, нислэгийн тийз, хоол хүнс, байрлах зочид буудал гээд дуусашгүй зардал чирэгдэлтэй тулгардаг нь эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа хүмүүсийн хувьд дахин санаа зовох олон асуудлууд тулгардаг.
Өвтнүүд өндөр зардалтай аялалыг төлөвлөж гүйцэтгэх явцад маш их хугацаа алдаж, эрүүл мэндэдээ учрах эрсдэлээ ихэсгэдэг.

Mederva Health нь өвчтнүүдэд яг энэ асуудлыг нь зардал, чирэгдэл багатайгаар шийдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Та Америк эмч нарын мэргэжлийн дүгнэлтийг богино хугацаанд авснаар эрүүл мэндийн асуудалдаа оновчтой шийдвэр гаргах, гадаад улсруу заавал явах шаардлагатай эсэхээ тодруулж чадна.
MEDERVA HEALTH
Зардал
$150–250
ҮЙЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА
Ажлын 5 өдөр
ЭМЧИЙН Хяналтанд орох
Хялбар бөгөөд байнгын
ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ
зардал
~$23,000+
ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХУГАЦАА
4–6 долоо хоног
ЭМЧИЙН хяналтанд орох
Маш хэцүү

Бид Америк эмчийн ур чадварыг танд хэрхэн хүргэдэг вэ

БҮРТГҮҮЛЭЭД, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТҮҮХЭЭ ОРУУЛАХ

Та бүртгүүлж, эрүүл мэндийн түүхээ оруулснаар манай эмч нар таны эрүүл мэндийн байдлыг цогцоор нь харж эхэлнэ.

АСУУДЛАА ТАЙЛБАРЛААД ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГАА ОРУУЛАХ

Та бидний бэлтгэсэн хялбар асуулганд хариулах байдлаар өөрт тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлаа тайлбарлана. Мөн зайлшгүй хариулт авмаар байгаа асуултуудаа бидэнд тавьж холбогдох шинжилгээний хариугаа оруулна. (Цусны шинжилгээ, MRI зураг гэх мэт)

МЭРГЭЖЛИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХ

Бид таны оруулсан мэдээлэл, материалыг Англи хэл рүү орчуулж, таны хэрэгт тохирох Америк эмчийг томилно. Томилогдсон эмч таны мэдээллийг судалж, Америкийн анагаах ухаанд ашиглагдаж буй орчин үеийн судалгаа шинжилгээнд суурилсан мэргэжлийн дүгнэлтээ гаргана.

ТА ДҮГНЭЛТЭЭ АВААД ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХ

Мэргэжлийн дүгнэлтийг бид бичгэн ба видео хэлбэрээр Англи-Монгол хэлээр хүргэнэ.
Ингэснээр та эрүүл мэндийнхээ талаар оновчтой шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАХАД ШААРДЛАГАТАЙ БҮХ МЭДЭЭЛЭЛ

Mederva Health-ийн мэргэжлийн дүгнэлтэд юу багтах вэ

01

Нарийн мэргэжлийн эксперт эмч

Таны хүсэлтийг АНУ-ын эрүүл мэндийн зөвлөлөөр итгэмжлэгдсэн, багадаа 12 жилийн туршлагатай, шилдэг сургуулиудад бэлтгэгдсэн эмч хянаж гүйцэтгэнэ. Мэргэжлийн дүгнэлт гаргасан эмчийн туршлага, бэлтгэгдсэн байдлыг доорх үзүүлэлтүүдээр танд илгээнэ:

Итгэмжлэл
Тусгай зөвшөөрлийн мэдээлэл
Холбоотой ажилладаг эрүүл мэндийн байгууллагууд
Анагаах ухаанд суралцсан түүх
02

Эмнэлзүйн зөвлөгөө

Эмч танд илгээх эрүүл мэндийн талаарх мэргэжлийн дүгнэлтээ ойлгоход хялбар, дараагийн алхам, шийдвэрээ гаргахад ойлгомжтой байдлаар бэлтгэнэ. Дүгнэлтэд доорх зөвлөмжүүд багтана:

Яаралтай авах арга хэмжээ
Эмчлэх арга хэлбэр
Хэрэглэх эм, тариа
Цаашид хийлгэх шинжилгээний заавар
03

Дотоодын эмчид тань өгөх зөлвлөгөө

Таны эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч нар хамтарч ажиллавал хамгийн сайн үр дүнд хүрнэ. Тиймээс манай эмч нар шаардлагатай гэж үзвэл таны дотоодын эмчид өөрийн эмнэлзүйн санал, зөвлөгөөгөө илгээх болно. Үүнд доорх зүйлс хамаарагдана:

Эмнэлзүйн зөвлөгөө
Шинжилгээг хэрхэн хийх зөвлөмж
Шаардлагатай үед мэс засал хийхэд анхаарах зөвлөмж
04

Видео хураангуй

Таны асуудлаар томилогдсон нарийн мэргэжлийн эмч өөрийн дүгнэлтийг танд ойлгоход хялбар энгийн хэллэгээр доорх асуудлуудыг тусгасан богино хэмжээний видео бичлэг хийж хавсаргана.

Тодруулах
Амьд харилцаа үүсгэх
Баталгаажуулах
05

Таны тусгайлсан асуултын хариулт

Та өөрийн хүсэлтийг оруулахдаа зайлшгүй хариулт авмаар байгаа тусгайлсан асуултыг эмчдээ тавьж болно. Таны тавьсан асуултыг эмч энгийн хэллэгээр хариулж мэргэжлийн дүгнэлтэндээ хавсаргах болно.

Тодорхой хариултууд
06

Бүх мэдээлэл, материалын орчуулга

Бид эрүүл мэндийн экспертизын хүртээмжийг дэлхий даяар сайжруулах зорилгынхоо хүрээнд таны хүсэлттэй холбоотой доорх мэдээлэл, материалыг Англи <-> Монгол хэлээр хоёр талд нь үнэ төлбөргүй орчуулах үйлчилгээг үзүүлнэ.

Эмнэлзүйн зөвлөгөө
Видео хураангүй
Таны оруулсан бүх мэдээлэл
Таны шинжилгээний хариунууд
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ТӨРЛҮҮД

Сонгох боломжтой нарийн мэргэжлүүд

Бид анагаах ухааны үндсэн ба дэд нарийн мэргэжлийн чиглэлүүдээр дүгнэлт авах үйлчилгээг санал болгодог. Өвчтнүүдийнхээ хэрэгцээнээс хамаарч санал болгох чиглэлүүдээ тогтмол нэмдэг учраас, танд хэрэгтэй чиглэл доорх жагсаалтад байхгүй бол бидэнтэй холбогдно уу.
Хоол боловсруулах
Элэг, цөс, нойр булчирхай, ходоод зэрэг хоол боловсруулах системтэй холбоотой өвчин эмгэгүүд.
$150
Арьс өнгө
Арьс өнгө, үс, хумс болон зарим гоо сайхны асуудлуудтай холбоотой өвчин эмгэгүүд.
$150
Халдварт өвчин
Нян, вирус, шимэгчид, мөөгөнцрөөс гаралтай цочмог ба архаг өвчин эмгэгүүд.
$150
Уушиг судлал
Уушиг, амьсгалын замын системийн өвчин, эмгэгүүд.
Удахгүй эхэлнэ
Эх, ураг
Эх, ургийн жирэмслэлтийн үеийн ба төрснөөс хойшхи богино хугацаанд илрэх өвчин эмгэгүүд.
Удахгүй эхэлнэ
Харшил, дархлаа
Дархлааны системтэй холбоотой өвчин эмгэгүүд ба бүх төрлийн харшлууд.
Удахгүй эхэлнэ
Их эмч
Нарийн мэргэжлийн бус ерөнхий их эмчээс зөвлөгөө авах.
Удахгүй эхэлнэ
Хорт хавдар
Эмийн, химийн, туяа болон мэс заслын аргаар эмчлэх хавдрын төрлүүд.
$250
Зүрх судас
Зүрх судасны системтэй холбоотой өвчин эмгэгүүд.
$150
Бөөрний систем
Бөөр болон бөөрний системийн өвчин, эмгэгүүд.
$150
Цусны систем
Цусны өвчин, эмгэгүүд болон цусны хавдар.
$250
Дүрс оношилгоо
MRI, компьютер томографи, рентген гэх мэт дүрс оношилгооны дүгнэлтүүд.
$150
Дотоод шүүрэл
Бамбай булчирхай гэх мэт бүх булчирхай, даавартай холбоотой өвчин эмгэгүүд.
$150
Мэдрэлийн систем
Тархи, нугас, төв мэдрэлийн системтэй холбоотой өвчин эмгэгүүд.
$150
ӨВЧТӨН
ЭКСПЕРТҮҮД